Шууд Chart

“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ

2023-10-21 11:19:47

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023" үзэсгэлэн худалдааны цар хүрээг өргөжүүлэх, экспортын бодлогыг нэгтгэх зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, мэргэжлийн холбоодын санаачилгаар “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ аравдугаар сарын 20-нд нээлтээ хийлээ.

Хөнгөн, аж үйлдвэрийн 90 жилийн ойг угтан зохион байгуулж байгаа тус арга хэмжээг нээж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн үг хэллээ.

100 гаруй арьс, шир, ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхлэгчдийг хамруулсан үзэсгэлэн худалдаа Мишээл Экспогийн үзэсгэлэнгийн танхимд 10 дугаар сарын 19- 23-ны өдрийг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: ХХААХҮЯ


“Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2023” нэгдсэн арга хэмжээ нээлтээ хийлээ  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй