Шууд Chart

Хувийн хэвшлийн орон сууц нийтийн аж ахуйн конторын төлөөлөлтэй уулзаж байна

2023-10-05 10:53:51

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Хувийн хэвшлийн орон сууц нийтийн аж ахуйн конторуудын төлөөлөлтэй уулзаж байна.

Нийслэл хотын 4268 орон сууцны ашиглалт үйлчилгээг орон нутгийн өмчит нэг, хувийн хэвшлийн 59 орон сууц нийтийн аж ахуйн контор хариуцан ажиллаж байна.

Эдгээр 4268 орон сууцны барилгаас ОСНААГ ОНӨААТҮГ 2006 орон сууц буюу 47 хувийг, хувийн орон сууцны 59 компаниуд 2262 орон сууц буюу 53 хувийг хариуцаж ус дулаан дамжуулах 1223 төв, 1548 км инженерийн шугам сүлжээгээр дамжуулан 240 мянган өрхийн оршин суугчдын халаалт, дулаан, хүйтэн усаар хангаж, бохир усыг татан зайлуулах үйлчилгээг үзүүлж байна гэж Улаанбаатар Хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээллээ. 


Хувийн хэвшлийн орон сууц нийтийн аж ахуйн конторын төлөөлөлтэй уулзаж байна  
Үзсэн: 575 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй