Шууд Chart

Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа

2023-10-04 16:38:53

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Н.Болормаа, Б.Цэрэндорж нарт холбогдох хэргийг хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, шүүгдэгч Д.Кёкүшюзанбатбаяр, Т.Баясгалан, Б.Цэрэндорж нарын өмгөөлөгчдийн гаргасан гомдлыг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх эсэхийг 2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр хэлэлцлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах үндэслэлд шүүгдэгчдийн өмгөөлөгчид болон хохирогчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдол хамаарахгүй тул уг хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэв. Ингэснээр давж заалдах шатны шүүхийн магадлал хэвээр үлдэж байна.

Эх сурвалж: Дээд шүүх


Д.Кёкүшюзанбатбаяр нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзлаа  
Үзсэн: 3305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-08 15:56
Гарын үсэг тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн хэргийг огт тоосонгүй
Зочин [127.0.0.xxx] 2023-10-05 21:31
Мөнгийг ч хага шаах юм даа

Бидэнтэй нэгдээрэй