Шууд Chart

Дундговьд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав

2023-10-04 16:24:54

Дундговь аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангид Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 1-ний өдрүүдэд зохион байгууллаа.

Үзлэгт аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах 12 алба, 18 тусгай зориулалтын мэргэжлийн ангийн 268 хүн 42 техникийг хамруулсан байна.

Түүнчлэн тус аймгийн 14 сумын Онцгой комисс, мэргэжлийн ангийн 924 хүн, 126 техник, 18 нэр төрлийн 1400 гаруй багаж хэрэгсэлтэй нийт 1192 хүн, 168 техник хамрагджээ.

Эх сурвалж: ОБЕГ


Дундговьд гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулав   
Үзсэн: 738 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй