Шууд Chart

Туул голын эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа

2023-10-04 16:22:32

Туул голын эрэг дагуу үерлэх, иргэд осолдох өндөр эрсдэл бүхий 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа.

Энэхүү самбарт сэрэмжлүүлэг нь усны ослын статистик мэдээлэл, байршил заах гурван үгт хаяг, цэг тус бүрийн усны гүний мэдээллийг агуулжээ.

Монгол, англи хэл дээр бичсэнээс гадна үерийн усны түвшин хэмжих багана, анхны тусламжийн хайрцагтай. Иргэдийн орхиж гээсэн эд зүйлийг хадгалах хэсэгтэй зэрэг олон давуу талтай юм байна.

Самбаруудыг Гамшиг судлалын үндэсний хүрээлэн судалгааны ажлын үр дүнг хэрэглээнд нэвтрүүлж инновац болгох хүрээнд Монголын Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран хэрэгжүүлсэн байна.

Жил бүрийн аравдугаар сарын 13-нд олон улсын гамшгийн эрсдэлийг бууруулах өдөр тохиодог. Энэ өдрийг угтаж хийсэн мэдээллийн самбар үер, усны ослын эрсдэлээс иргэдээ хамгаалах ихээхэн ач холбогдолтой гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Туул голын эрсдэлтэй 10 цэгт мэдээллийн самбар байршууллаа  
Үзсэн: 1115 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-05 09:18

Бидэнтэй нэгдээрэй