Шууд Chart

Шувууны томуу өвчний халдварын тандалт судалгааг хийлээ

2023-09-20 11:06:34

Төхөмийн гол, Балга усны нуур, Даланбулаг зэрэг газруудад шувууны томуу өвчний халдварын тандалт судалгааг хийж гүйцэтгэлээ.
 
Тандалтаар нүүдлийн шувуу олноор цуглардаг гурван цэгт шувууны тооллого хийхэд нийт 19 шувуу тоологдлоо.
 
Ажиглалт тандалтаар шувууны томуугийн сэжигтэй болон үхсэн шувууд тохиолдоогүй. Голын эрэг орчмоор амьдарч буй ард иргэдэд шувууны томуу өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө өглөө гэж Өмнөговь аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ. 

Шувууны томуу өвчний халдварын тандалт судалгааг хийлээ  
Үзсэн: 802 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй