Шууд Chart

Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна

2023-09-20 10:45:44

“Монгол Улсын Шадар сайдын 51 дүгээр тушаалаар баталсан удирдамж, Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулах, үнэлэх журам”-ын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.

Бэлэн байдлын үзлэг өнөөдөр 06:00 цагт Зарлан мэдээллийн дохиогоор эхэлсэн.

Барилга, хот байгуулалтын Улсын албаны дэргэд болзошгүй гамшгийн эрсдэлт аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн голомтод үүссэн хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий гурван мэргэжлийн ангийг Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар байгуулан ажиллаж байгаа юм.

Бэлэн байдлын үзлэгээр “Гамшгаас хамгаалах хууль тогтоомж”-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангиудын болзошгүй гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах төлөвлөлт, гамшгийн үеийн удирдлага зохион байгуулалт, албан хаагчдыг чадавхжуулах, гамшгийн үед үүрэг гүйцэтгэх хүн, техник, багаж хэрэгсэл, бараа, материалын нөөц, шаардлагатай хөрөнгө зардал, үүсч болзошгүй хүндрэл бэрхшээлийг хэрхэн тодорхойлсон зэргийг үнэлэн дүгнэж заавар зөвлөмж өгөх юм.

Мөн томилгоот бүрэлдэхүүн өгөгдсөн цагийн байдлын дагуу штабын дадлага хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Барилга, хот байгуулалтын улсын албанд бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна  
Үзсэн: 514 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй