Шууд Chart

Төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав

2023-09-20 09:39:34

Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2023 оны есдүгээр сарын 11-15-ны өдрүүдэд төрийн байгууллагын хүнд суртал, чирэгдлийг багасгах, нийтийн албан тушаалтныг авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээний хүртээмжийг тэгш шударга болгох, сайжруулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Замын-Үүд дэх Авто тээврийн үндэсний төв, Иргэний нисэхийн ерөнхий газар, Нийслэлийн Боловсролын газар зэрэг төрийн байгууллагад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав.  

Авлигын талаар мэдээлэх 110 утсаар иргэдээс ирүүлсэн Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын алба, Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газар, Хотын стандарт хяналтын газар зэрэг байгууллагын албан тушаалтнуудад хамаарах гомдол, мэдээллийн мөрөөр холбогдох хяналт шалгалтын ажиллагааг хийв.

Авлигын эсрэг сургалтад 945 албан тушаалтан, иргэнийг хамруулжээ.

Эх сурвалж: АТГ


Төрийн байгууллагуудад зөвлөмж хүргүүлж, хэрэгжилтийг хянав  
Үзсэн: 493 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй