Шууд Chart

Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав

2023-09-19 15:54:56

Ардын чуулган нам (АЧН) үүсгэн байгуулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны есдүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд буцаав.

Учир нь Ардын чуулган намаас ирүүлсэн өргөдөл нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 29 дүгээр тогтоол болон тус шүүхийн 2023 оны 04/2368 дугаар албан бичигт дурдсан зөрчлүүдийг арилгаагүй байх тул Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцэх үндэслэлгүй гэж үзжээ.

Мөн хуралдаанаас Эрхчөлөөг хэрэгжүүлэгч намын даргыг бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 27 дугаар тогтоолд дурдсан зөрчлүүдийг арилгаагүй үндэслэлээр Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмын 3.3-т заасны дагуу буцаасан байна. 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд шүүх


Намын бүртгэлтэй холбоотой өргөдлүүдийг буцаав  
Үзсэн: 425 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй