Үрчлээ арилгаж таван насаар залуу харагдуулах маскийг хоёр зүйлийн тусламжтайгаар хийж болно. Хүмүүсийн, тэр дундуу бүсгүйчүүдийн хамгийн эмзэг асуудал бол үрчлээ, суларч унжсан арьс байдаг. Тэгвэл бүсгүй таныг одоо байгаа наснаасаа залуу харагдахад тань туслах аргыг дэлгэе.
Та энэхүү маскийг бэлтгэхийн тулд нэг ширхэг өндөг, нэг ширхэг нимбэгийг бэлдээрэй. Ингэхдээ шинэ өндөг, сайн сортын нимбэг сонгоно уу.
Хийх арга:
Аяганд нимбэгний шүүсийг бүгдийг нь шахаад дээрээс нь өндөгний зөвхөн шарыг хийж сайтар хутгана. Өндөгний шар задарч жигд зуурмаг болтол хутгаарай.
Хэрэглэх арга:
Орой унтахынхаа өмнө нүүрний арьсыг гүн цэвэрлэсний дараа энэхүү маскийг нүүрний бүхий л хэсэгт жигд түрхээд дор хаяж 20 минут болгоно. Үрчлээ ихтэй хэсэгт зузаавтар түрхэж болно. Ингээд бүлээн усанд норгосон нойтон хөвөнгөөр зөөлөн, жигд арчиж цэвэрлэнэ.
Энэхүү аргыг нэг удаа хэрэглээд зогсох бус 7 хоногт 3-4 удаа хэрэглэж байж илт мэдэгдэхүйц үр дүн өгнө. Таны арьс гэрэлтэн цайрч, толигор зөөлөн болж үрчлээ багасаж, нарийн, жижиг үрчлээ алга болох болно.
| Таван насаар залуу харагдуулах маск | ||
| Үзсэн: 494 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.