Дулааны тавдугаар цахилгаан станц нь Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй цахилгаан, дулааны эрчим хүчний хэрэгцээг хангах, эрчим хүчний хангамжийн найдвартай байдлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой төсөл юм. Тухайлбал, нийслэлийн баруун бүсийн хүн ам, орон сууц, үйлдвэрлэл үйлчилгээний төвлөрөл нэмэгдэхийн хэрээр цахилгаан, дулааны хэрэглээ тогтмол өсөж байгаа бөгөөд шинэ станц ашиглалтад орсноор өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах боломж бүрдэх юм.
Одоогийн байдлаар төслийн бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. Энэ хүрээнд ДЦС-2 талбайд 1961 оноос хойш 65 жил хуримтлагдсан үнсийг зөөх ажил хийгдэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 102975 м3 үнсийг зөөсөн байна. Үнс зөөх ажил 10,3 хувьтай үргэлжлэн явагдаж байна. Бетон зуурмагийн ажлууд болох зуурмагийн узлийн туузан дамжуулагчийн суурь, бункерийн суурь, авто жингийн суурийн ажлууд хийгдэж дууссан.

Түүнчлэн төслийн нөлөөлөлд өртөж буй 26 нэгж талбараас 25 нэгж талбарын газрыг чөлөөлөөд байгаа бөгөөд үлдсэн ажлуудыг холбогдох байгууллагуудтай хамтран үе шаттайгаар шийдвэрлэж байна. Мөн төслийн талбайд инженер-геологи, геотехникийн судалгааны өрөмдлөгийн ажил бүрэн дуусаж, станцын үндсэн тоног төхөөрөмж болох зуух, турбин, генератор, трансформаторын захиалга хийгдсэн байна.
Төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж байгаа бөгөөд түншлэлийн нийт хугацаа нь 27 жил бөгөөд үүнээс 2.5 жил нь барилга угсралтын үе шат, үлдсэн 25 жил нь ашиглалтын хугацаа байх юм. Төлөвлөгөөгөөр 2028 онд ашиглалтад өгөхөөр ТЭЗҮ-д тусгасан байна.

Түншлэлийн хүрээнд 2*150МВт хүчин чадалтай дулааны цахилгаан станцын барилга, байгууламж, үндсэн болон туслах тоног төхөөрөмж, дагалдах хяналт удирдлагын систем болон станцын бүрэлдэхүүн хэсэг, дэд бүтэц, шугам сүлжээ, туслах байгууламж болон дагалдах барилга байгууламжуудыг барихаар төлөвлөсөн байна.
| Дулааны тавдугаар цахилгаан станцын талбайгаас 102.9 мянган м3 үнсийг зөөгөөд байна | ||
| Үзсэн: 3 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.