Баянзүрх, Налайх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй нийт 65 аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулж байгаа аж. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн олборлосон, ил уурхайн аюулгүй ажиллагааны дүрмийн хэрэгжилт хангалтгүй, ус ашиглагчийн нийтлэг үүрэг биелүүлээгүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлуулаагүй, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй, хөрс хамгаалах тухай хуулийн хэрэгжилт хангалтгүй, аюултай хог хаягдал түр хадгалах журмын хэрэгжилт хангалтгүй зэрэг зөрчил, дутагдлууд илэрсэнд 5 аж ахуйн нэгжид нийт 11.100.000 төгрөгийн торгууль оногдуулж, 8 аж ахуйн нэгжийн зөрчилд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.
Хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон Цахиурт хараацай ХХК, Эн Ди Эй Кэй ХХК, холбогдох хууль тогтоомжийг зөрчиж үйл ажиллагаа явуулсан Монгол мөнгө ХХК, Цагаан ташаа ХХК-уудын техникүүдийг талбайгаас гаргаж, лацдаж үйл ажиллагааг зогсоолоо.
Хамтарсан хяналт шалгалт үргэлжилж байна.
| Нийслэлийн нутаг дэвсгэр дэх түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийгдэж байна | ||
| Үзсэн: 9 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.