Монголын өсвөрийн хоккейн шигшээ баг олон улсын тэмцээнээс мөнгө хүрэл медаль хүртлээ. Тэмцээн 2025 оны 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 3-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсын Гүми хотод зохион байгуулагдсан. Тус тэмцээнд Солонгосын шигшээ багуудаас гадна Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Япон зэрэг хоккейн өндөр түвшний орнуудын багууд өрсөлдсөн байна.
Тэмцээний 9 нас хүртэлх ангилалд нийт 10 баг өрсөлдсөнөөс Монголын шигшээ баг хүрэл медаль хүртсэн бол 12 нас хүртэлх ангилалд 22 багийн дундаас онцгой тоглолт үзүүлж, мөнгөн медалийн эзэн болсон. Монголын өсвөрийн хоккейн шигшээ багийн энэхүү амжилт нь тус спортын хөгжлийн түвшин ахиж, ирээдүйд олон улсын тавцанд илүү өргөн хүрээнд өрсөлдөх боломж нээгдэж байгааг харууллаа.
Э.Сэлэнгэ
| Монголын өсвөрийн хоккейн шигшээ баг олон улсын тэмцээнээс мөнгө, хүрэл медаль хүртжээ | ||
| Үзсэн: 171 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.