Шууд Chart

ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2021-07-02 14:51:39

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.02) цахим хуралдаан 13 цаг 15 минутад эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэв. Хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан, Сангийн Дэд сайд С.Мөнгөнчимэг болон холбогдох албан тушаалтнууд оролцсон. 

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах гишүүн байсангүй. Иймд Байнгын хорооны даргын зүгээс хуулийн төслийн талаарх найруулгын өөрчлөлт болон хуулийн хэрэгжих хугацааг тодорхой болгохтой холбоотой  зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн. 

Мөн Төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх, мөрдөх хугацааг хойшлуулах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэрэгжих хугацаатай холбоотой зарчмын зөрүүтэй саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.  


Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022- 2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасны дагуу Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүдийн зүгээс асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргасангүй. Иймд Монгол УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.22-т заасны дагуу УИХ-ын гишүүн Х.Булгантуяа хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй саналын томьёолол гараагүй тул хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал гаргалаа. Уг саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 73.3 хувь нь дэмжив. 

Иймд хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа чуулганы хуралдаанд танилцуулахаар болов.


ТБХ: Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй