УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Онцгой албан татвараас чөлөөлөх тухай (Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь II төслийг санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэлж, зарчмын зөрүүтэй санал гаргаагүй тул Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүлийн 58.3 хувь нь дэмжив.
Энэ талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ-ын гишүүн О.Батнасан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
| Хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжлээ | ||
| Үзсэн: 555 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.