Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014.03.08/

2014-03-08 06:31:00

Өнөөдөр аргын тооллын 2014 оны гуравдугаар сарын 8. Бямба гараг . Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч модон морин жилийн хаврын дунд улаагчин туулай сарын шинийн 7. Чөлөөт эх одтой, Таван шар мэнгэтэй шар бар өдөр. Санчир гарагӨдрийн барилдлага Шид . Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 26 минутад мандан, 18 цаг 36 минутад жаргана. Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, шинэ ажил эхлэх, зэрэг дэвших, сүм дуганыг сэргээх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, гэр, байшингийн суурь тавихад сайн. Золиг гаргах, бөө, удганы үйл, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Сорилт ихтэй өдөр. Эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Гэхдээ шинжилгээний хариу буруу байх магадлал байдаг тул сайн шалга. Өөртөө итгэлтэй байхын тулд нөхцөл байдал таагүй санагдсан ч эерэгээр сэтгэ. Энгийн аргаар өвчнөө эдгээхийн тулд байгалиас гаралтай уламжлалт эмчилгээний талаар судалж үзэх хэрэгтэй.

 

 

Үхрийн орд (4/20-5/20): Хүндрэлтэй өдөр. Өчигдрийг хүнд байсан гэвэл, өнөөдөр аймшигтай байх болно. Гэртээ цагийг өнгөрөө. Өөртөө хэт зарчимч хандах хэрэггүй. Хэрэв гэртээ байж чадаагүй бол илчлэг хоол идээд, уур хүргэх хүмүүсээс хол бай. Их хэмжээний төлбөр тооцоо хийх хэрэг гарах нь бага багаар төлнө гэж өөрийгөө зовоож дахин зээл авч өрөнд нь унав. Амьтанд уураа гаргах хэрэггүй.
 

 Ихрийн орд (5/21-6/21): Тууштай өдөр. Бат бөх хосууд харилцан ойлголцол, нийтэч харьцаатай байна. Ганц бие эмэгтэйчүүд гэр бүл болж хүүхэд төрүүлэх талаар нухацтай бодож эхэлнэ. Шийдвэртэй үйл ажиллагааны хөрс сууриа бэлд. Ирээдүйн төлөвлөгөөгөө зохионо.


 

Мэлхийн орд (6/22-7/22): Шүүмжлэлтэй тааламжгүй өдөр Энэ өдрийн үйл явдлууд таныг сэтгэл гутралын ирмэгт аваачна. Витамины комплекс авч уу. Оройдоо далайн давстай усанд ор. Уйтгартай гэрийн ажлуудаа хийнэ. Гэрийнхнийхээ асуудалд зэвүү хүрч мэднэ. Энэ өдөр хувийн амьдралын асуудлуудаа анхаарч, сэтгэл санаагаа хөгжүүлэхийг одод зөвлөж байна.


 

 Арслангийн орд (7/23-8/22): Сэтгэл хөдлөлтэй өдөр. Та хайр дурлалын харилцаа болон өөрийн хүсэл мөрөөдөлдөө бодитой хандаж чадна. Хүнд асуудалд орсон, тусламж хэрэгтэй байгаа хүмүүстэй харьцахдаа тэдний байр байдал ямар байгааг дүгнэн ярилцахаас илүү өрөвч нинжин сэтгэлээр хандаарай. Чухал гэрээ хэлцэлд гарын үсэг зурахаасаа өмнө мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав.

 

Охины орд (8/23-9/22): Идэвхтэй амрах, өдөр. Ойгоор зугаалах эсвэл цэцэрлэгт хүрээлэнгээр алхахад тааламжтай. Таныг үл мэдэгдэх аюулын өөдөөс сөрөн зогсох эсвэл өөрийн хүсэл сонирхлыг хамгаалахад хүргэх гэнэтийн таагүй мэдээ байна. Гэр бүлд таагүй уур амьсгал үүсч мэднэ.
 

 

Жинлүүрийн орд (9/23-10/22): Өөрийгөө хөгжүүлэх өдөр. Соёл урлагийн арга хэмжээнд оролцох болон аялал зугаалгаар явах нь таны урам зоригийг сэргээх болно. Хилийн чанад дахь ажил хэргээ амжилттай явуулахын тулд танаас маш их цаг, эрч хүч шаардах болно. Гайхалтай аялалын санал ирж магадгүй.

 

 Хилэнцийн орд (10/23-11/21): Ажил мэргэжил, бизнөс, хувийн хэтийн төлвүүдийн талаарх азтай зөн билэг төлөвлөгөөнүүд өөрчлөлтийг хатгах болно. Өнөөдөр ганц биө хилэнцийнхэн гэр бүл зохиох зорилготой хайр дурлалын холбоо хэлхээ тогтоох эрмэлзэлтэй байна. Хайрт дээрээ нүүн очиж хамтын аж ахуй эрхлэх өөрөөр хэлбэл гал голомтоо асаах таатай цаг үөийг алдахгүй байхыг од эрхэс танд зөвлөж байна.
 

Нумын орд (11/22-12/21):  Хүнд өдөр. Ажил мэргэжлийн салбарт уналт ажиглагдана. Юуны өмнө өнөөдөр төлөвлөсөн ажил болон ямар ч идэвхтэй үйл ажиллагаа хүссэн үр дүн авч ирэхгүй гэдгийг анхаар. Тиймээс энэ өдрийг амьдралынхаа алдаа, оноог нэг бүрчлэн бодож тунгаахад зориулсан нь дээр. Харилцаагаа хязгаарла. Хэт задгай яриа муу нөлөө үзүүлнэ.
 

 

Матрын орд (12/22-1/19): Завгүй өдөр. Ажил дээр төвөгтэй байдал үүсч болзошгүй. Та чармайлт сайтай тул ажлаа нягт нямбай биелүүлдэг. Удирдлагаас тэдэнд бага зардлаар их ажил амжуулах зальтай даалгавар өгч магадгүй. Тайван байж, байр сууриа хатуу хамгаал. Бусдаар ухаангүй мэт бүү удирдуул. Таатай өдөр. Бизнес ажил сайн, зориг эрч хүч гарган шийдэмгий ажилла. Шинийг сэд. Эрч хүчээ хадгалбал амжилтын үндэс. Амьдралын бодит байдал, нууцаар удирдан жолоодох эрх танд ирнэ. Өнөөдөр хоолны дэглэм бариад хэрэггүй. Гэсэн хэдий ч өөрийнхөө жинд санаа зовж байгаа бол хоолоо бага хэмжээгээр идээд дасгал хөдөлгөөн хий.

Хумхын орд (1/20-2/18): Таатай өдөр. Бизнес ажил сайн, зориг эрч хүч гарган шийдэмгий ажилла. Шинийг сэд. Эрч хүчээ хадгалбал амжилтын үндэс. Амьдралын бодит байдал, нууцаар удирдан жолоодох эрх танд ирнэ. Өнөөдөр хоолны дэглэм бариад хэрэггүй. Гэсэн хэдий ч өөрийнхөө жинд санаа зовж байгаа бол хоолоо бага хэмжээгээр идээд дасгал хөдөлгөөн хий.

 

 Загасны орд (2/19-3/20):  Сар зөн билэг далд ухамсар, байгалийн зөн совинг дэмждэг гараг. Өөрийн захирагсаддаа хайрын урьдчилсан мэдрэмжээ бэлэглэнэ. Гэхдээ сарын эцсийг энэ ордны төлөөлөгчид эргэлзэл, тээнэгэлзээнд өнгөрүүлж болзошгүй. Ямар ч тохиолдолд хайр дурлалд "хэзээ ч" гэдэг үгийг бүү хэрэглэж бай.

 


Өнөөдрийн зурхай /2014.03.08/  
Үзсэн: 1108 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй