Шууд Chart

Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө тариалдаг

2019-09-28 14:38:36

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн Чингис хаан хотын “Эвт” худалдааны төвд болж байгаа Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан сумын ногоочдын өдөрлөгт оролцов.

Хэнтий аймаг жилд 5000 тонн төмс, хүнсний ногоо хураан авдаг нь аймгийн иргэдийн хэрэгцээний 70 гаруй хувь гэсэн үг юм. Энэ жил ноднин жилээс арвин ургац авах төлөвтэй байгаа, Ховдын тарвасыг нутгийнхаа хөрсөнд нутагшуулахаар анх удаа тариалсан тухай аймгийн удирдлага танилцуулав. Хамгийн гол нь хурааж авсан нийт төмс, хүнсний ногооныхоо 1700 тонныг л зооринд хадгалах боломжтой байдаг ногоочдод хүндрэл болдог байна. Иймээс зоорь барих хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг хүсч байв.

Услалтын систем, трактор, шаардлагатай багаж, хэрэгслээр хангах тухай хүсэлтийг Ерөнхий сайд хүлээн авч богино хугацаанд шийдвэрлэсэнд ногоочид талархал илэрхийллээ. 

Эрүүл хүнсээр иргэдээ хангах нь Засгийн газрын гол зорилтын нэг. Энэ нь газар тариалангийн салбар, энэ салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдээ дэмжинэ гэсэн үг. Энэ чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байгаа гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв. Тэрбээр хөтөлбөрийн дагуу ахмадуудын уулзалтад оролцож, хотын төвийн болон Чингис хаан-Бэрх тосгон чиглэлийн 20 км авто замын ажлын явцтай танилцаад Сүхбаатар аймгийг зорино гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Хэнтий аймаг хүнсний ногооны 70 хувийг өөрсдөө тариалдаг   
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй