Шууд Chart

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно

2019-09-24 19:02:36

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 25-ны 08 цагт болно. Засгийн газрын хуралдааны танхимд болох тус хуралдаанаар Монгол Улсын 2020 оны төсөв, Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл, зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэж шийдвэр гаргана.

Мөн Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолд оруулах нэмэлт, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах зэрэг асуудлуудыг хэлэлцэх аж.

 

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1.

Хуулийн төсөл эгүүлэн татах тухай

Л.Оюун-Эрдэнэ

2.

Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай*

Н.Цэрэнбат

3.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын дүнгийн тухай (АНУ)

Д.Цогтбаатар

4.

Монгол Улс, Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төсөл

Д.Цогтбаатар

5.

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай*

Ч.Хүрэлбаатар

6.

Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төсөл

Ц.Нямдорж

7.

Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай /Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийн жагсаалт батлах тухай Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоол/

Ё.Баатарбилэг

8.

Тогтоолын хавсралт шинэчлэн батлах тухай

Д.Сумъяабазар

9.

Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр-III батлах тухай

Ч.Улаан

10.

Бусад асуудал*

У.Хүрэлсүх


Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш болно  
Үзсэн: 752 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй