Улсын Дээд шүүх өнөөдөр Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай, Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгүүлэх тухай, Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай зэрэг асуудлуудыг хянан хэлэлцлээ.
Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг хянан хэлэлцээд, хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзав.
Мөн Ард түмний намын нэр өөрчилснийг бүртгүүлэх тухай хүсэлтийг хэлэлцээд тус намын нэрийг өөрчилсөн талаар ирүүлсэн баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэв.
Ард түмний олонхийн засаглал намын даргын өөрчлөлтийг бүртгүүлэх тухай тус намаас гаргасан хүсэлтийг хэлэлцээд тус намын даргын өөрчлөлтийн талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзэж, бүртгэхээс татгалзсан байна.
| Монголын Төв намыг бүртгэхээс татгалзав | ||
| Үзсэн: 481 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.