Шууд Chart

Цэрэг техникийн буцалтгүй тусламжийн хугацааг сунгаж буйг мэдэгдлээ

2019-09-02 15:31:57

ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд хүлээн авч уулзан хоёр улсын цэрэг техникийн хамтын ажиллагааны тухай санал солилцлоо.

ОХУ-ын тал “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хоёр улсын Засгийн газар хоорондын 2008 оны хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгах шийдвэр гаргасанд Монгол Улсын Батлан хамгаалахын сайдын хувьд талархсанаа илэрхийллээ. Монгол Оросын цэргийн, цэрэг техникийн хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, шинэ түвшинд гарсаныг тэмдэглэж үүнд ОХУ-ын Цэрэг техникийн хамтын ажиллагааны хүчин чармайлт голлох үүргийг гүйцэтгэсэн тухай Батлан хамгаалахын сайд Н.Энхболд онцолсон юм.

ОХУ-ын цэрэг-техникийн хамтын ажиллагааны холбооны албаны нэгдүгээр орлогч захирал А.А.Бойцов нь “Монгол Улсад цэрэг-техникийн буцалтгүй тусламж үзүүлэх тухай” хэлэлцээрийг 2023 он хүртэл сунгаж байгаад мөн сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад айллах үеэр дээрх гэрээг сунгах албан бичигт гарын үсэг зурах юм байна.

Эх сурвалж: БХЯ

 


Цэрэг техникийн буцалтгүй тусламжийн хугацааг сунгаж буйг мэдэгдлээ  
Үзсэн: 871 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-09-02 20:31
манай дарга нар зарчихгүй байгаадаа
Зочин [127.0.0.xxx] 2019-09-02 17:41
Сайхан мэдээ бна

Бидэнтэй нэгдээрэй