Шууд Chart

Нийтийн тээврийн үйлчилгээ эрс сайжирсан гэв

2016-05-19 17:36:07

Өнөөдөр нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах өдөрлөг Чингисийн талбайд боллоо. Сүүлийн жилүүдэд автобусуудад парк шинэчлэл хийж, зорчигчид ухаалаг картаар зорчих болсон гээд энэ салбарт олон дэвшил гарсныг өдөрлөгийн үеэр тээвэрчид хэлж байна.

Өмнө нь иргэд автобус ирэхийг удаан цагаар хүлээж, суусныхаа дараа ч гадаа яваагаас ялгаагүй тохьгүй орчинд үйлчлүүлдэг байсан. Харин өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж, тав тух нэмэгдсэнийг хэлж байна.

Өнгөрсөн долоо хоногоос Зорчигч тээврийн нэгтгэлийн автобус баазуудын жолооч нар нийслэлчүүддээ ёслолын хувцастай үйлчилж эхэлсэн. Энэ санаачилгыг хувийн автобус компаниуд ч дэмжин ажиллахаар болсон. Үйлчилгээний ажилтнуудаас гадна зорчигчдын соёл ч нэмэгдэж байгааг жолооч нар хэлж байна.

Зорчигч тээврийн нэгтгэл 280 гаруй автобус үйлчилгээнд гаргадаг. Өнгөрсөн жил 98 автобусыг нь шинэчилсэн. Өнөөдөр нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа нийт зорчигчдын 75 хувь нь ухаалаг карт ашигладаг. Гэхдээ олон улсын томоохон хотуудын хэмжээнд хүрч нийтийн тээврийг хөгжүүлэхийн тулд хийж хэрэгжүүлэх ажил олон байгааг ч тэд хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Нийтийн тээврийн үйлчилгээ эрс сайжирсан гэв  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-05-19 20:56
автобус баазыг увсын тэс сумын нутгийн зөвлөл болгон ойрын хамаатан садангийн хүмүүсийн нэрээр сэлбэгийн наймаа хийснээс өөр юм хийгээгүй одонтунгалаг нэр дэвшиж өдөрлөг хийгээд яах вэ. эрс сайжирсан гэнэ үү дэмий солиорол шүү
182.160.41.xxx [182.160.41.xxx] 2016-05-19 20:20
Нийтийн тээврийн чиглэл толгой эргүүлсэн өөрчлөлт болсоон. Хүмүүс маш их цаг алдаж байгааг хувийн машинтай дарга нар яаж ойлохов дээ

Бидэнтэй нэгдээрэй