Шууд Chart

27 оюутан төлбөрийн зээлийн батламжаа гардаж авлаа

2016-05-19 17:30:46

Засгийн газраас иргэдийнхээ ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлж “Сайн хашаа”, “Сайн малчин”, “Сайн оюутан” зэрэг хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж эхэлсэн. Тэгвэл өнөөдөр “Сайн оюутан” хөтөлбөрт хамрагдаж, сургалтын төлбөрөө банкны хөнгөлөлттэй зээлээр төлөх болсон оюутнуудад батламжийг нь гардууллаа. 

Монгол Улс 160 гаруй мянган оюутантай. Тэдний 93 орчим хувь нь хувийн зардлаар буюу аав, ээжийнхээ цалингаар, эмээ өвөөгийнхөө тэтгэврээр сурдаг гэсэн судалгааг салбарын яамнаас өглөө. Тиймээс "Сайн оюутан" хөтөлбөр оюутнуудад сургалтын  төлбөртөө санаа зоволгүйгээр сурах, урам зориг нэмсэн. Ар гэрийнхнийх нь ачаанаас үүрэлцэх үнэхээр сайн хөтөлбөр боллоо гэж салбарын сайд онцоллоо.

"Сайн оюутан" хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлж, оюутнуудад 5 хувийн хөнгөлөлттэй зээл олгохоор Хаан, Голомт, Төрийн банк хамтран ажиллаж байгаа юм. Богино хугацааны зээл авсан оюутнуудын хувьд хүүгийн болон зээлийнхээ үндсэн төлбөрийг сар бүр төлнө. Харин урт хугацааны зээлд хамрагдсан бол сар бүр зөвхөн хүүгээ төлнө. Үндсэн зээлээ сургуулиа төгссөнийхөө дараа төлөх юм. 

Нийт оюутнуудын 93 хувийг эзэлж байгаа хувийнхаа зардлаар сурдаг 150 мянган оюутны 80 гаруй хувь нь гэр бүлийнхээ орлогоор биш цалин, эсвэл тэтгэврийн зээлээр сургалтын төлбөрөө төлдөг гэсэн судалгаа байна. Тийм учраас "Сайн оюутан" хөтөлбөрт хамрагдах оюутан олон байгаа ажээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

27 оюутан төлбөрийн зээлийн батламжаа гардаж авлаа  
Үзсэн: 1548 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
59.153.115.xxx [59.153.115.xxx] 2016-05-19 23:17
ӨРӨНД ОРУУЛААД Л ... НОВШИЙН МҮҮНИЙ ГАР ХӨЛ

Бидэнтэй нэгдээрэй