Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбоо ХХАА-н сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг АТГ-т шалгуулна гэж мэдэгдлээ. Үрийн буудай импортоор оруулж ирэхдээ чанарыг үл тоон, гэр бүлийн гишүүдээ оролцуулсан ашиг сонирхлын зөрчил гаргасан тул баримт бүрийг дэлгэхээр шийдвэрлэсэн гэж тайлбарласан юм.
Үрийн буудай чанарын шаардлага хангахгүй байна. Тухайлбал, "Нямбайгаль Даваа" компанийн оруулж ирсэн "Алтайская Жница" сортын 2000 тонн үрийн буудай нь Монгол Улсын хөрс шороонд нутагшаагүй, хог ургамлын хэмжээ стандартаас хэтэрсэн, үр хөврөл харлах өвчтэй болох нь тогтоогдсон байна. Гэтэл МХЕГ-аас ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Тиймээс чанар муутай үрийн буудай оруулж ирж, тариаланчдыг хохироосон гэх үндэслэлээр ХХАА-н сайд Р.Бурмаа, МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж нарыг АТГ-т шалгуулахаар шийдсэн гэж тариаланчид ярилаа.
Үрийн буудайг тариалангийн сартай тулгаж оруулж ирээд хүчээр шахаж байна. Эхлээд тариаланчдад сайн хэсгийг нь үзүүлчихээд яг талбай дээр очихоор чанаргүй үр гарч ирдэг. Үрээ өөрсдөө оруулж ирэх асуудлыг бид холбоогоор дамжуулан салбарын яаманд мэдэгдсэн. Гэтэл бидний байр суурийг салбарын яам сонсоогүй. Тэжээлийн буудай оруулж ирсэн компани нь үндсэн үнийг 2-3 дахин нугалж зарж байна гэж “Газар тариалан” холбооныхон мэдэгдлээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Р.Бурмааг АТГ-т шалгуулна гэв | ||
| Үзсэн: 1507 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.