Шууд Chart

НЗДТГ-ын байрыг шинэчилнэ

2016-05-19 17:18:32

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрыг концессын гэрээгээр шинэчлэхээр болжээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2009 онд ашиглаж болохгүй гэх дүгнэлт гарсан уг байрыг нурааж оронд нь зургаан давхар шинэ байр барих аж. Ингэхдээ гурван давхар нь Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын байр, үлдсэн гурван давхар нь “Голомт файнаншил” компанийн өмч болох юм байна.

Тус барилгыг ашиглаж болохгүй гэх дүгнэлт гарснаас хойш зургаан жилийн дараа буюу өнгөрсөн жилийн 11 дүгээр сард НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар концессоор зураг төсөв боловсруулах, барих шилжүүлэх нөхцөлтэйгөөр шинэчлэх тогтоол гаргажээ. Харин энэ сард болсон хурлаараа концессын нэмэлт заалт оруулж өмчлөх, ашиглах хэлбэрийг сонгосон байна. Концессоор гүйцэтгэгч нь “Голомт файнаншил” компани шалгарчээ.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид концессын нөхцөлийг өөрчлөхдөө дахин сонгон шалгаруулалт явуулаагүй нь сөрөг хүчнийхний эсэргүүцэлтэй тулгарсан байна. Учир нь өмчлөх, ашиглах гэсэн таатай нөхцөлийг дахин тусгачихаад барих шилжүүлэх нөхцөлөөр тендер авсан компанидаа шууд шилжүүлжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НЗДТГ-ын байрыг шинэчилнэ  
Үзсэн: 502 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй