Шууд Chart

Дэлхийн театрын боловсролын салбарынхан манай улсад чуулж байна

2016-05-19 17:13:01

Дэлхийн театрын боловсролын судлаач эрдэмтэд, Азийн театрын сургуулиудын багш, оюутнууд манай улсад анх удаа чуулж байна. Орон орны театрын сургуулиудын сургалтын орчин, стандарт, театрын урлагийн хөгжлийн тухай туршлага солилцож, бид олон улсын хөгжлийн яг хаана нь явааг мэдэх гол арга зам нь энэ уулзалт чуулган байдаг гэж олон улсын театрын урлагийнхан ярьж байна. 

Тус чуулган болон Азийн театрын сургуулиудын наадамд 17 орны 200 гаруй судлаач, багш, оюутан оролцож байгаа юм. Азийн театрын сургуулиудын наадмыг дэлхийд нэр хүндтэй найман сургуулийн найман жүжгийн олон улсын эрдэмтэн судлаач, шүүгчид шүүн явуулах аж.

Өнгөрөгч 2010 онд манай улсаас тус наадамд н.Лхамхүү багштай жүжигчний ангийн оюутнууд Антон Павлович Чеховын “Хэтэвч” бүтээлээр оролцож, Шилдэг жүжигчин, шилдэг дүрийн шагнал хүртэж байжээ. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн театрын боловсролын салбарынхан манай улсад чуулж байна  
Үзсэн: 722 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй