Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа тайлагнасан хүндэтгэлийн хуралдаанаа өнөөдөр хийлээ. Тэд энэ хугацаанд 125 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, иргэд ая тухтай, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд зам тээвэр, дэд бүтцийн салбарт олон ажил хийснийг НИТХ-ын төлөөлөгчид хэлж байна. Нийслэл хотод сүүлийн дөрвөн жилийн хугацаанд бага сургууль, цэцэрлэгийн 96 цогцолбор, өргөтгөл шинээр ашиглалтад орсон байна. Гурван жилийн хугацаанд 83.6 км авто замыг шинээр тавьж, 175.7 км замыг өргөтгөн шинэчилжээ.
Мөн сүүлийн 40 гаруй жил шинэчлэгдээгүй зуслангийн хойд чиглэлийн авто замыг өргөтгөж, унадаг дугуйн замтай болгосон. "Гудамж" төслийн хүрээнд ачаалал ихтэй 26 уулзварыг өргөтгөсөн гээд хүний нүдэнд харагдаж, иргэд үр дүнг нь шууд хүртсэн олон ажил өрнөснийг НИТХ-ын дарга Д.Баттулга хэлж байна.
Төрийн үйлчилгээг хүнд сурталгүй, авлигагүй, хэн нэгэн танил талаа харж авдаг байдлыг өөрчилж, "Дүнжингарав" худалдааны төвд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулсан. Яг ийм төвийн салбарууд үүд хаалгаа иргэдийн өмнө нээгээд удаагүй байна. Сурагчдын аюулгүй байдлыг хангахад чиглэсэн "Скүүл полис" хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд сургуулийн орчинд үйлдэгддэг гэмт хэрэг 10 хувиар буурчээ. Гэр хорооллын дахин төлөвлөлт, ажлын байрыг нэмэгдүүлэх төсөл хөтөлбөр гээд олон ажлын үр дүн иргэдэд шууд хүрсэн гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид хэлж байлаа. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг "Монголын мэдээ" сувгийн мэдээллийн хөтөлбөрөөс үзээрэй.
| Нийслэлд 4 жилийн хугацаанд сургууль, цэцэрлэгийн 96 цогцолбор барьжээ | ||
| Үзсэн: 903 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.