Шууд Chart

“Аврагч-усчин, шумбагч” бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа

2026-06-23 09:03:18

Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч бэлтгэх анхан шатны буюу IV зэргийн сургалтад хамрагдсан алба хаагчид үнэмлэхээ гардан авлаа.

Энэ сарын 02-22-ны өдрүүдэд болсон тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 30 гаруй алба хаагч хамрагдаж, усан орчинд ажиллах аюулгүй ажиллагаа, усны ослын үеийн аврах ажиллагааны тактик, шумбалтын үндэс, шумбалтын тоног төхөөрөмжийн ашиглалт, арчилгаа, аврагчийн бие бялдрын бэлтгэл зэрэг сэдвийн хүрээнд онол, дадлага хосолсон мэдлэг эзэмшлээ.

ДХИС-ийн Усан спортын сургалтын бассейнд чөлөөт сэлэлт, өврөөр даллах, мэлхий сэлэлт зэрэг үндсэн сэлэлтийн техникүүдийг эзэмшихээс гадна усанд тэсвэрлэх чадвар, аврах сэлэлт, усан орчинд ачаатай хөдөлгөөн хийх, аврагчийн бие бялдрын тусгай бэлтгэлийг хангах сургалт, дасгалуудыг хийж гүйцэтгэсэн юм.


“Аврагч-усчин, шумбагч” бэлтгэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 2 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй