Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 20.2 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд соёлын баримтат өвийн улсын бүртгэл, мэдээллийн санг баяжуулах ажлыг 2026 оны тавдугаар сараас эхлүүлнэ.
Энэ хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас ажлын хэсэг байгуулан, төрийн өмчийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад хадгалагдаж буй баримтат суурьтай эд өлгийн зүйлс, хэрэглэгдэхүүнд үзлэг хийхээр төлөвлөж байна.
Уг ажлын үр дүнд соёлын баримтат өвийг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах нөхцөл бүрдэх юм.
Ажлын хүрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны харьяа Үндэсний урлагийн их театр, Улсын драмын эрдмийн театр зэрэг нийт 8 байгууллагыг хамруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа аж.
| Соёлын баримтат өвийн улсын бүртгэл, мэдээллийн санг баяжуулах ажлыг энэ сараас эхлүүлнэ | ||
| Үзсэн: 3 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.