Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ

2026-07-11 15:37:43

Үндэсний Их баяр наадмыг тохиолдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.

Мэндчилгээнд:

"Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс Үндэсний их баяр наадмаа тэмдэглэж буй Монголын ард түмэнд чин сэтгэлийн халуун мэндчилгээ дэвшүүлье.

Үндэсний их баяр наадам нь Монгол Улсын баялаг түүх, нүүдлийн өв соёл, үндэсний бахархлыг илэрхийлдэг эрхэм баяр юм. Америкийн Нэгдсэн Улс, Монгол Улсын харилцаа нь ардчилал, эрх чөлөө, хууль дээдлэх ёс, бүрэн эрхт байдлыг хүндэтгэх зэрэг нийтлэг үнэт зүйлд тулгуурлан Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийн хүрээнд тууштай хөгжиж ирлээ. Ирэх 2027 онд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг угтахын зэрэгцээ энэхүү түншлэлээ цаашид улам бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө бид хамтран ажиллах болно.

Монголын ард түмэн Та бүхэн жаргалтай дэлгэр, амар тайван, сайхан наадаарай" гэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио баяр наадмын мэндчилгээ дэвшүүлжээ  
Үзсэн: 57 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй