Шууд Chart

Манлай уяач Н.Хүрлээгийн шарга халзан азарга түрүүллээ

2026-07-11 16:08:35

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын хурдан азарганы уралдаан өнөөдөр Хүй долоон худагт боллоо. 

Энэ жил 142 азарга бүртгүүлснээс 89 азарга гараанаас гарав. 

Азарганы уралдаанд Өмнөговь аймгийн Булган сумын харьяат, Манлай уяач Н.Хүрлээгийн зээрэн шарга түрүүллээ.

Аман хүзүүнд Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат Б.Наранхүүгийн Бум хул давхилаа. 

Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын харьяат Монгол Улсын түмний манлай уяач Д.Отгонлхагвын саран хүрэн, айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын аймгийн алдарт уяач Б.Тогтохын хүрэн халзан, айргийн тавд Төв аймгийн Борнуур сумын харьяат аймгийн алдарт уяач М.Сайнзаяагийн шуранхай хүрэн азарга хурдаллаа. 

Азарга унаж уралдсан хүүхдүүд:  

Түрүү: Б.Бадар-Ууган,
Аман хүзүү: Л.Төгсжаргал,
Айргийн гурав: Б.Намсрай-Од,
Айргийн дөрөв: Г.Сэр-Од,
Айргийн тав: Ш.Төрмандах 

Манлай уяач Н.Хүрлээгийн шарга халзан азарга түрүүллээ   
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй