Шууд Chart

Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

2026-07-11 14:23:49

Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг тасралтгүй хүргэх зорилгоор нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана.

Долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд нийслэлийн Шүд эрүү нүүрний төвийн мэс заслын кабинет, дүүргийн Эрүүл мэндийн төвүүдийн гэмтэл, мэс засал, дотор, хүүхэд, шүдний кабинет 10:00–15:00 цагийн хооронд иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Харин Өрхийн эрүүл мэндийн төвүүд долоодугаар сарын 12-19-ний өдрүүдэд бүсчилсэн хуваарийн дагуу 10:00–15:00 цагт иргэдэд үйлчилнэ.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас долоодугаар сарын 10-19-ний өдрийг дуустал өдөр бүр 09:00–21:00 цагийн хооронд хариуцлагатай жижүүрээр ажиллаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг зохион байгуулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авна. Холбоо барих утас: 7799-0101 (дотуур дугаар 1-4)

Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дотор болон гадна талбай, Хүй долоон худаг зэрэг байршилд эмнэлгийн яаралтай тусламжийн цэгүүд баярын өдрүүдэд тогтмол ажиллаж байна.

Баярын амралтын өдрүүдэд хоол хүнс, худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагуудад эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хийж байна.


Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын ажиллах цагийн хуваарь  
Үзсэн: 13 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй