Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Люксембург нийслэлтэй Люксембургийн Их Гүнт Улс нь Баруун Европт оршдог бөгөөд Бельги, Герман, Франц Улстай хиллэдэг онцлогтой.
Тус улс нь олон улсын санхүүгийн томоохон төв бөгөөд өндөр хөгжилтэй эдийн засаг, олон соёлт нийгмээрээ алдартай юм.
Люксембургийн Их Гүнт Улс нь архитектур, түүхэн өвөөрөө дэлхийд алдартай бөгөөд Люксембург хотын хуучин дүүрэг болон бэхлэлтүүд нь олон зууны турш Европын стратегийн чухал цайз байсныг илтгэх өвөрмөц дурсгалуудын нэг бөгөөд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байдаг.
Мөн Люксембург хотод байрлах Бокын казематууд нь XVII зуунаас эхтэй газар доорх хонгил, хамгаалалтын байгууламжийн цогцолбор бөгөөд тухайн үедээ Европын хамгийн хүчирхэг бэхлэлтүүдийн нэгэнд тооцогдож байсан түүхэн онцгой өв юм.
| Монгол Улс, Люксембургийн Их Гүнт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна | ||
| Үзсэн: 3 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.