Шууд Chart

“Бахрейн 2025”: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ

2025-10-29 09:16:53

Азийн залуучуудын III наадмын чөлөөт бөхийн тэмцээн “Exhibition World Bahrain” спортын ордонд өнөөдөр эхэллээ. Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөж буй залуучуудын шигшээ багийн тамирчдаас эрэгтэйчүүдийн 71кг-ийн жинд Э.Нарантулга өрсөлдөв. Манай бөх Афганистаны тамирчин Сидичи Хважа Мужтабаг 11:0, Киргизийн Ишингазиев Нурсултан Наринбекович 10:1-ээр ялж, Японы бөх Кобояши Сатояд 5:0 -ээр ялагдсан.

Улмаар хүрэл медалийн төлөө Казахстаны бөх Наров Нуртайтай хүч үзэхээр боллоо. Барилдаан орон нутгийн цагаар 17:25 минутаас эхэлнэ.

Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн 61кг-ийн жинд өрсөлдсөн М.Хүслэн Киргизийн бөх Чинибаева Акулайд 8:2-аар ялагдав. Киргизийн бөх Энэтхэгийн Яшитад ялагдсанаар М.Хүслэнгийн хувьд энэ удаагийн наадам өндөрлөж байна.

 Эх сурвалж: МҮОХ


“Бахрейн 2025”: Чөлөөт бөхийн тамирчид тэмцээнээ эхлүүллээ  
Үзсэн: 199 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй