Шууд Chart

Урт цагааны барилгын төлөвлөлтөд саналаа өгнө үү

2023-11-06 12:00:53

Чингэлтэй дүүргийн гуравдугаар хороонд байрлах Урт цагааны барилгыг нурааж, цэцэрлэгт хүрээлэн байгуулах, эсвэл дахин төлөвлөж барилга барихаар арваннэгдүгээр сарын 3-наас иргэдээс санал авч эхэлсэн. Одоогийн байдлаар 2777 хүн саналаа өгснөөс 2658 нь буюу 96 хувь нь цэцэрлэгт хүрээлэн байгуулахыг дэмжсэн бол үлдсэн нь дахин төлөвлөж барилга барих санал өгчээ.

Иргэд та бүхэн www.ulaanbaatar.mn цахим хуудасны “Санал асуулга” цэсээр болон  https://vote.ulaanbaatar.mn/home цахим хуудсаар  нэвтэрч “Дан” систем болон гар утасныхаа дугаараар холбогдон арваннэгдүгээр сарын 10-ныг дуустал санал өгөх боломжтой. Цаашид Улаанбаатар хотын төлөвлөлтийн алдааг засах, түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, Хотын дүрэм, стандартын талаар нийслэлийн иргэдээс тогтмол санал авдаг болох юм.

Ташрамд дурдахад, мэргэжлийн байгууллагууд Урт цагааны барилга нь холбогдох хууль тогтоомж, стандарт, норм дүрмийг зөрчсөн нь болзошгүй аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол гарсан үед иргэдийн амь, эрүүл мэнд, эд хөрөнгөд ихээхэн хэмжээний хохирол учирч болох эрсдэлтэй гэж 2011-2019 оны хооронд найман удаагийн дүгнэлт гаргасан байдаг.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Урт цагааны барилгын төлөвлөлтөд саналаа өгнө үү  
Үзсэн: 1231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Иргэн [127.0.0.xxx] 2023-11-07 22:54
Цэцэрлэгт хүрээлэн
Зочин [127.0.0.xxx] 2023-11-07 19:56
Урт цагааны барилаг маш олон жил болсо буулгаж цэцэрлэгт хүрээлэн баих
Тунгаа [127.0.0.xxx] 2023-11-07 08:42
Өндөр барилга барихгүй бол баярлана. Хотын төвд өндөр барилга бариулахгүй гэсэн мөртлөө УБ их дэлгүүрийн хажууд ямар ч зогсоолгүй газар 17 давхар байр барьчихлаа.
Зочин [127.0.0.xxx] 2023-11-06 14:02
Сургууль барих хэрэгтэй
Сосорбарам [127.0.0.xxx] 2023-11-06 13:24
Цэцэрлэгт хүрээлэн барих нь зөв барилга хэрэггүй
Сосорбарам [127.0.0.xxx] 2023-11-06 13:24
Цэцээрлэгт хүрээлэн барих нь зөв

Бидэнтэй нэгдээрэй