Шууд Chart

Алба хаагчид тэсрэх материалтай ажиллах үеийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдлэгээ бататгав

2023-11-01 10:39:36

Төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын эрэн хайх, аврах анги, салбар, бүлгийн аврагч-тэсэлгээчин нийт 53 алба хаагч сургалтад хамрагдаж байна.

Энэхүү сургалт нь үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодисын хэрэглээ, түүний ангилал, нэр төрөл, шинж чанарын тухай мэдлэг олгох зорилготой юм. Сургалт 2023 оны 10 дугаар сарын 30-аас 11 дүгээр сарын 01-ний хооронд Үндэсний аврах бригадад зохион байгуулагдаж байна.

Сургалтаар Шинжлэх Ухаан Технологийн Их сургуулийн багш нар урилгаар хичээл зааж байгаа юм. Гурван өдрийн турш үргэлжлэх сургалтаар алба хаагчид тэсэлгээний ажил үйлчилгээ зохион байгуулалт, хууль эрх зүйн орчин, үйлдвэрийн зориулалттай тэсрэх бодис, хэрэглээ, түүний ангилал зэрэг сэдвийн хүрээнд онолын мэдлэгээ бататгахаас гадна тэсрэх материалын үйлдвэрүүдтэй танилцаж, тэсрэх материалтай ажиллах дадлага, сургууль хийх юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Алба хаагчид тэсрэх материалтай ажиллах үеийн аюулгүй ажиллагааны чиглэлээр мэдлэгээ бататгав  
Үзсэн: 486 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй