Уншигч та бүхэнд өнөөдөр буюу аравдугаар сарын 26-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ материалыг тоймлон хүргэе.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт "Б.Пүрэвдорж: Эрдэнэтийн 20 хувийг олон нийтэд эзэмшүүлснээр төрийн өмчит компаниудын хяналт чангарч, улам шилэн, ил тод болно", "21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна", " АТГ: Нүүрсний гэгдэх хэрэгт улс төрд нөлөө бүхий 17 хүнээс гадна УИХ-ын өөр ч гишүүд яллагдагчаар татагдсан", "Хүүхдүүддээ л уншуулах юм шүү" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт "Авлигын хэргийнхээ ард үлдэгч", "Хүүхэд хамгаалахад зориулах 14 тэрбум төгрөг эзэндээ хүрэх үү", "Орон сууцын айлуудын хэрэглээний усны үнийг нэмжээ"," Газар орны нэр өөрчилсөн Баян-Өлгийн удирдлагын хэргийг шүүхэд шилжүүллээ" зэрэг мэдээллийг онцлож байна.
“Зууны мэдээ” сонинд "Хүүхдийн амьд явах эрхийг хангаж буй байдлаараа 110 дугаар байрт оржээ", "Б.Гантулга: НӨАТ-ын буцаан олголтыг таван хувь болгосноор далд эдийн засгийг бууруулна", "О.Алтангэрэл: Манай нам жагсаалтад бичигдэх нэр дэвшигчдээ гишүүдээсээ асуух хэрэгтэй", "Машинд цахимгэрчилгээ наалгахад төлбөр төлөхгүй" зэрэг мэдээллийг онцолжээ.
“Өглөөний сонин”-ы өнөөдрийн дугаарт “Н.Цогтсайхан: Тамирчдын допингийн зөрчил “цагаан туг”-ийн асуудалд нөлөөлөхгүй, гарын үсэг зурагчдаас шалтгаалдаг”, “Газар усны нэрээр оролдох нь тоглоом биш”, Их Хурлын Даргын эргэн тодрох хүсэл”, “Далд эдийн засгийг тэглэх таван хувь” зэрэг мэдээллийг онцолжээ.
| Сонины онцлох мэдээ | ||
| Үзсэн: 437 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.