Шууд Chart

Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж уриалга гаргалаа

2021-04-29 17:16:26

Ардчилсан намын төлөөллийн төв байгууллага болох Үндэсний Бодлогын Хороо өнөөдөр (2021.04.29) хуралдаж улс төрийн нөхцөл байдал, намын дотоод асуудлыг хэлэлцэн зарим шийдвэр гаргалаа.

Хурлаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулах үйл ажиллагааг зохион байгуулахыг тус намын VII их хурлаас байгуулагдсан Дотоод Сонгуулийн Хороонд даалгажээ. Хуульд заасан хугацаа болох дөрөвдүгээр сарын 30-наас тавдугаар сарын 2-ны хооронд тус намаас нэр дэвшихээр горилогчдыг бүртгэж дотоод сонгууль зохион байгуулан үр дүнг ҮБХ болон Намын их хурлаар хэлэлцэж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулах юм.

Үүний зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, сонгуулийн штабын бүтэц, зохион байгуулалтын асуудлыг ч хэлэлцэв гэж Ардчилсан намаас мэдээллээ.


Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо хуралдаж уриалга гаргалаа  
Үзсэн: 1930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй