Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ

2026-05-11 14:27:55

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 5 дугаар сарын 04- 10-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийтдээ 1960 дуудлага мэдээлэл иржээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 313, зөвлөгөө хүссэн дуудлага 147,  мэдээлэл хүссэн дуудлага 802, зорилтот бус 697 дуудлага, өргөдөл санал 1 дуудлага бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 296 байгаагаас аймгийн хэмжээнд 97 дуудлага, нийслэлийн хэмжээнд 199 дуудлага мэдээллийг холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 39 хүүхэд үйлчилгээ авсан байна.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1960 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй