Шууд Chart

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав

2026-05-11 13:24:53

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2026 оны 5 дугаар сарын 4-8-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 479 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгаж, 428 мэдүүлгийг хянан шийдвэрлэв. Одоогоор ажиллагаанд 51 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа 9 нэр дэвшигчийн талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв. Эдгээрийн дийлэнх нь аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газрын болон яамны харьяа байгууллагын Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний албан тушаалд томилогдохоор нэр дэвшигч нар байна.

Өнгөрсөн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 137 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 22 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв. Хяналт шалгалтаар Авлигын эсрэг хуулийн 7, 8, 18, 19 дүгээр зүйлийн холбогдох заалтуудыг зөрчсөн нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах албан бичиг хүргүүллээ.

Төлөвлөгөөт хяналт шалгалтаар 27 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.


АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 137 гомдол, мэдээллийг хянан шалгав  
Үзсэн: 47 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй