Казахстаны их дуулга тэмцээн тавдугаар сарын 8-10-ныг дуустал болсон. Энэ тэмцээнд нийт 36 орны 295 тамирчин хүч чадлаа сорьсон. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 12, нийт 19 тамирчин оролцож, тус тэмцээнд хоёр алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн юм.
Монголын багаас
- Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд Б.Сүхбат алт,
- Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Л.Энхрийлэн алт,
- Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Г.Наранцэцэг мөнгө,
- Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд М.Нандин-Эрдэнэ хүрэл,
- Эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд А.Адьяасүрэн хүрэл,
- Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Л.Анхзаяа хүрэл медаль хүртсэн юм.
| Казахстаны их дуулгаас манай тамирчид 6 медаль хүртэв | ||
| Үзсэн: 8 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.