Шууд Chart

Далайн хөдөлмөрийн тухай хуулийн төсөл өргөн барилаа

2019-10-18 06:36:33

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт энэ сарын 17-ны өдөр өргөн барилаа.

Монгол Улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын гишүүний хувьд Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцэд 2014 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, гишүүний эрхээ хадгалах зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Өнөөгийн байдлаар нийт 67 гишүүн орон энэхүү нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрөөд байгаа аж.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 370 гаруй хөлөг онгоц бүртгэлтэй байгаа бөгөөд хөлөг онгоцнуудад ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс, ажлын байранд тавигдах шаардлагад далбааны эзэн улсын зүгээс бүрэн хяналт тавих эрх зүйн боломжгүй байгаагаас шалтгаалан хөлөг онгоц эзэмшигчид далайчдын хөдөлмөрийн гэрээний дагуу эдлэх эрхийг зөрчих, цалинг гэрээнд заасан хугацаанд олгохгүй байх, далайчдыг орхин явах тохиолдол гарсан ба цаашид ч зөрчил дутагдал гарахыг үгүйсгэхгүй юм.

Энэхүү конвенцийн нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгүүлэхээр хүсэлт гаргасан этгээдээс далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүсэж байгаа ажээ.


Далайн хөдөлмөрийн тухай хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 415 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй