Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Үндэсний геологийн алба байгуулах тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж, энэ тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
Үндэсний геологийн албыг байгуулсанаар манай эх орны геологийн судалгааг цаашид олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, уул уурхайн салбарын дэлхийн зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх бодитой боломж бүрдэнэ.
Мөн хоорондоо ямар нэг мэргэжлийн уялдаа холбоо байхгүй геологийн нэгж, байгууллагуудыг нэгтгэн нэгдсэн бүтэц зохион байгуулалтад оруулах замаар, салбарын бодлогыг шинжлэх ухааны үндэслэлтэй хэрэгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчний тогтвортой ажиллах нөхцлийг бүрдүүлэх төдийгүй өөрийн орны онцлогт тохирсон эрдэс баялгийн цогц бодлого явуулах нөхцлийг бүрдүүлж байна.
Дашрамд дурдахад энэ жил Монголд геологийн салбар үүсч хөгжсөний түүхт 80 жилийн ой тохиож буй бөгөөд Засгийн газраас геологийн салбарыг үйл ажиллагааг дэмжиж, зохион байгуулалтын арга хэмжээ авч байгаа нь Монгол Улсын хөгжлийн суурь судалгааг гүйцэтгэдэг геологийн салбарт төрийн зүгээс онцгойлон анхаарч байгааг илтгэж байна.
Эх сурвалж: УУХҮЯ
| “Үндэсний геологийн алба байгуулах”-ыг Засгийн газар дэмжлээ | ||
| Үзсэн: 771 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.