Шууд Chart

Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө

2019-07-02 09:43:01

Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангид “Эрдэнэс Таван Толгой” ХК-аас шуурхай албаны УАЗ фургон автомашиныг гардуулан өглөө.

Ингэснээр   гамшгийн голомтод шуурхай хүрэлцэн очих, удирдлага зохион байгуулалтаар хангах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах боломж бүрдэж байна.

Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги нь Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор байгуулагдсан юм гэж Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Шуурхай албаны автомашин хүлээлгэн өглөө  
Үзсэн: 522 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй