Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр долдугаар сарын 10-ны өдөр буюу Төрийн далбааны өдрөөр болох цэргийн ёслолын жагсаалыг зэвсэг техниктэй буюу бүрэн дэлгэмэл хийхээр болсон талаар Монгол Улсын Батлан хамгаалах яамны дэд сайдаар Д. Баасандамба мэдээллээ.
Уг жагсаал нь Монгол Улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын төлөөх баатарлаг тэмцэл, түүхийг хүүхэд залуучууд, иргэдэд ойлгуулах, Монгол Улсын зэвсэг техник болон цэргийн хөгжлийг олон нийтэд танилцуулах, эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, төрт ёс, төрийн далбаа үнэт зүйлдээ хүндэтгэл үзүүлэх утга учиртай байдаг аж.
Жагсаалд 8,500 гаруй төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчид оролцох юм байна. Мөн 90 гаруй цэргийн зэвсэг техник, байлдааны сөнөөгч онгоц, нисдэг тэрэг болон тусгай тоног тээврийн техникийн парад давхар зохион байгуулагдах юм байна.
Үүнд Монгол Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг сахиулах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжүүдийг харуулах аж.
Түүнчлэн Монгол Улсын батлан хамгаалах аж үйлдвэрлэлийн хүрээнд дотооддоо үйлдвэрлэж буй хуягласан хүнд болон хөнгөн байлдааны машин, дронуудаа танилцуулах юм байна.
| Д. Баасандамба: Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаалд 8,500 гаруй алба хаагчид оролцоно | ||
| Үзсэн: 167 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.