Шууд Chart

А.Даваажаргал холбогдох удирдлагуудын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвд ажиллалаа

2026-06-26 10:47:05

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал холбогдох удирдлагуудын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвд ажиллалаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар байрлаж буй найман давхар барилгыг орчин үеийн стандартад нийцүүлэн барьж, 2024 онд ашиглалтад оруулсан. Тус байранд агентлагаас гадна Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв болон төсөл хөтөлбөр, төрийн бус байгууллагууд байрладаг.

Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах” төслийн хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвд 1 тэрбум төгрөгийн туслах төхөөрөмж нийлүүлэхэд бэлэн болсон. Тоног төхөөрөмжийг байрлуулах, ашиглах бэлтгэл ажлын талаар тодруулж, тодорхой үүрэг чиглэл өгөв.

Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн сургалтын байр, оюутны байрны орчин нөхцөлийг сайжруулах талаар санал танилцуулахыг холбогдох удирдлагуудад үүрэг болгов.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвийн тухайд 60 ортой, өнөөдрийн байдлаар 51 хүн хэвтэн эмчлүүлж байна. Өдөрт 10 орчим хүн өдрийн эмчилгээнд хамрагддаг байна гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.


А.Даваажаргал холбогдох удирдлагуудын хамт Хөгжлийн бэрхшээлтэй хүний сэргээн засах төвд ажиллалаа  
Үзсэн: 54 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй