МҮОНРТ-д Дотоод аудиторын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцохоор сонирхсон хүмүүс холбогдох материалаа 2026 оны 7 дугаар сарын 01-ны 17:00 цагаас өмнө МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн ажлын албанд битүүмжлэн ирүүлнэ үү.
Утас: 11-99057286
Ажлын байранд тавигдах шаардлага:
- Боловсрол: Магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх
- Мэргэжил: Санхүү, эдийн засаг, нягтлан бодох бүртгэл эсвэл Хууль эрхзүйн чиглэлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй
- Туршлага: Аудитор, байгууллагын төсөв санхүү хариуцсан мэргэжилтэн эсвэл хууль эрхзүйн мэргэжилтнээр ажилласан туршлагатай
Сонгон шалгаруулалтад оролцогч дараах үзүүлэлтийг хангасан бол давуу тал болно:
Үүнд:
- Монгол улсын мэргэшсэн нягтлан бодогч;
- Шалгаруулалтад тавигдсан хоёр мэргэжлийг аль алийг нь эзэмшсэн
- 15 тэрбумаас дээш орлого, зарлагын төсөвтэй томоохон байгууллагад тасралтгүй 2-аас дээш жил өөрийн мэргэжлийн чиглэлээр ажиллаж байсан бол
Ур чадвар:
Харилцааны өндөр соёлтой, ажил хэрэгч, хариуцлагатай, шударга, мэргэжлийн чиглэлээр дүн шинжилгээ хийх болон ажлын тайлан бичгээр боловсруулах өндөр ур чадвартай, санхүүгийн болон хууль зүйн шинжилгээний орчин үеийн аргыг эзэмшсэн байх, интернет орчинд чөлөөтэй ажилладаг байх, дотоод аудитын үйл ажиллагаанд оролцож байсан.
Бүрдүүлэх материал:
- СV буюу хувийн анкет /Өөрийгөө бүрэн дүүрэн илэрхийлэх ямар ч хэлбэрээр байж болно, цээж зургийн хамт/
- Дипломын хуулбар, бусад өөрийгөө илэрхийлэх, нотлох бичиг баримтыг хавсаргаж болно.
Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг,11 -р хороо, Хувьсгалын зам 3 MҮОНРТ-ийн төв байр
| Дотоод аудитор сонгон шалгаруулж ажилд авна | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.