Шууд Chart

“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ

2026-06-25 17:02:07

Дэлхийн эмэгтэйчүүдийн гранпригийн тав дахь цуврал болох “FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус тэмцээнд 10 улсын 16 баг ур чадвараа сорьж байна.

 Үүнээс урьдчилсан шатанд зургаан баг өрсөлдөж хэсгээ тэргүүлсэн хоёр баг хэсэгт хуваарилагдав. Монголоос Б.Энхтуул, Э.Энхбуян, Л.Жавзандулам, Н.Номин-Эрдэнэ гэсэн бүрэлдэхүүнтэй “Сүхбаатар” баг урьчидсан шатанд Сингапурын “Лион Сити”-г хожсон ч Филиппиний “Манила”-д ялагдсанаар хэсэгт багтаж чадсангүй.

 “А” хэсэгт дэлхийн чансааг тэргүүлэгч “Улаанбаатар Амазонс”, Тайланд, Сингапурын баг багтлаа. Австрийн Венад болсон гранприд дэд байр эзэлсэн “Улаанбаатар Амазонс”-т О.Хулан, Б.Ариунцэцэг, Амари Робинсон, Труонг Тао нар бий. Тэд эхний тоглолдоо Сингапурыг хожихдоо өрсөлдөгчөө 6-хан оноо алджээ.

 “В” хэсэгт Япон, Франц, Парагвай багтсан бол “С” хэсгийг Герман, Хятадын Янжинь, Монголын “Амгалан” баг бүрдүүллээ. Ч.Уртнасан, Ч.Бямбажав, Г.Энхлэн, М.Эрдэнэ-Од нарын бүрэлдэхүүнтэй "Амгалан" баг Германд хожигдсон бөгөөд тэдний эсрэг ердөө 5 оноо авчээ.

“D” хэсэгт Б.Нямжаргал, Б.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо, Ц.Болорцэцэг нарын бүрэлдэхүүнтэй "Монгол" багийнхан Хятад, Филиппиний “Манила”-д ялагдсанаар хасагдах шатанд үлдэж чадсангүй. Тэмцээнээ эрт дуусгалаа. Уг нь боломжийн хэсэгт орсон байсан юм.


“FIBA 3x3 Ulaanbaatar Women’s Series” тэмцээн Д.Сүхбаатарын талбайд эхэллээ  
Үзсэн: 53 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй