Шууд Chart

Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 28/

2014-01-28 06:51:18

Өнөөдөр аргын тооллын 2014 оны 01-р сарын 28. Мягмар гараг. Билгийн тооллын  XVII  жарны "Тийн ялгуусан" хэмээгч усан могой жилийн өвлийн адаг Хөхөгчин үхэр сарын шинийн 27. Гар одтой, найман цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Ангараг гараг. Өдрийн барилдлага Үхэх Шүтэн барилдлага Хуран үйлдэхүй.  Наран 08.15-д мандаж, 17.34-д жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.

* * *

Өрнийн зурхай 

Хонины орд (3/21-4/19): Идэвхтэй, идэвхгүйн эхлэл зөрчилдөх өдөр. Хоёрдмол байдалд учраа олоход хэцүү байх бололтой. Чухал бичиг баримттай ажиллах, асуудал шийдэх хэрэггүй. Юу хүсч байгаагаа л хий. Үдээс хойш романтик учрал тохионо.

 

 

Үхрийн орд (4/20-5/20): Энэ өдөр бүхэлдээ таатай байна. Сайхан мэдээ, найз нөхдийн үнэт зөвлөмж таны ажил хэрэгт их үүрэг гүйцэтгэнэ. Түнш тань таныг ямар нэг байдлаар гайхшралд оруулахаар шийдсэн байна. Та өөрөө үүнийг сэдээгүй болохоор таалагдахгүй байж магад. Танд тусалсан ойрын хүмүүсийнхээ тухай бүү март.

 

Ихрийн орд (5/21-6/21): Таатай өдөр. Шаргуу хөдөлмөрийн үрээр та материаллаг байдлаа дээшлүүлж чадна. Шагнал, урьдчилан хийсэн ажлын хөлс гэх зэрэг санхүүгийн мөнгөн хэлбэрүүд орж ирнэ. Тодорхой, оновчтой байдал таны материаллаг байдлыг дээшлүүлнэ.

 

 

Мэлхийн орд (6/22-7/22):  Болгоомжлох өдөр. Хэтэрхий их ажилтай байгаа үедээ эрүүл мэндээ бодож хоолны зөв дэглэм барих нь эрч хүчийг танд авчрах болно. Аливаа зүйлийг хийхдээ эргээд харамсах сэтгэгдэл төрүүлэхгүйн тулд өөрийнхөө сөрөг нөлөөллийг хянаарай.

 

 Арслангийн орд (7/23-8/22): Эерэг өдөр. Хамт олон болон мэргэжилтнүүдтэй харьцахад маш таатай байна. Ажил хэрэгтээ тайван, сэтгэл хангалуун байж чадвал энэ нь танд олон шинэ боломжийг нээж өгөх болно. Танд од эрхсийн зүгээс үзүүлж буй нөлөө хүчтэй мэдрэгдэх бөгөөд таны эрч хүч нэг бол буурч эсвэл ихсэх болно.

 

Охины орд (8/23-9/22): Болгоомжлох өдөр. Та энэ үед зайлшгүй харах хэрэгтэй. Тайван орчин хэрэгтэй байна. Тайван сууж, дүгнэлт хийгээрэй. Та хүн хүсмээргүй газруудад очих дуртай болж сэжиг бүхий хүмүүстэй танилцана. Өөрийн биеэ авч явах байдал, сэтгэл хөдлөлаө хяна. Санхүүгийн хувьд өөрийн сонирхлуудаа барь.

 

 Жинлүүрийн орд (9/23-10/22): Хоёрдмол өдөр. Худалдааны гэрээ хэлэлцээ, худалдаа наймаа, эрсдэлтэй үйл ажиллагаа явуулахад тохиромжтой үе. Хайр сэтгэл, дурлалын болзоонд тааламжтай өдөр. Дурлалын шинэ түүхийн эхлэл эсвэл хуучнаа сэргээх уулзалт болохыг үгүйсгэхгүй.

 

Хилэнцийн орд (10/23-11/21): Хүнд өдөр. Чиний сэтгэлд байгаа онцгой газар нь зарим асуултуудыг нэмэгдүүлнэ. Өөр бэлэн бүх л бүтэн түүхийг илрүүлэх хүртэл тэвчээр хэрэгтэй. Хөгжилтэй явдлуудад оролцох нь залуучуудын баяр жаргалыг нэмэгдүүлнэ. Хэрвээ та одоогийн байр сууриа үгүй болгох юм бол тэнцвэргүй байдал үүснэ.

 

Нумын орд (11/22-12/21): Зорилготой өдөр. Хэн нэг нь таны сайн санааны үүднээс хандаж байгааг ойлгохгүй, таныг өөртөө хэт итгэсэн амьтан гэж бодож магадгүй. Хэдийгээр өөртөө итгэх итгэл чинь нэмэгдсэн ч гэлээ санаа бодлоо бусадтай хуваалцахдаа өөрийгөө зоригжуулж өөрийгөө аль болох таатай байдалд аваачаарай.

 

Матрын орд (12/22-1/19): Таатай өдөр. Энэ өдөр ямарваа асуудлыг шийдвэрлэхэд ер бусын сайн боловч сарын эцэст шинэ төсөл боловсруулах биш түр төлөвлөх нь зүйтэй. Аялал зугаалга холын замд гарах гэж байгаа бол хойшлуулахыг зөвлөж байна. Энэ орой гэртээ байж, гэр бүлийн бяцхан баяр хийж өнгөрөө.

 

Хумхын орд (1/20-2/18): Зүрх сэтгэлээ сонсох өдөр. Өнөөдөр санаандгүй таагүй явдал тохиолдож магад. Ямар ч нөхцөлд ажил хэргийн таатай саналыг удаан бодолгүй хүлээж ав. Ингэсэн тохиолдолд та өөрийн материаллаг байдлыг сайжруулж, сэтгэлээ хангалуун болгоно.

 

Загасны орд (2/19-3/20) Аюултай өдөр. Ямар ч асуудалыг шийдэх боломж маш бага байна. Ажил хэргийн харьцаандаа та сэтгэл хангалуун байна. Таны сэтгэл санааны догдлол өндөр байхыг одод урьдчилан хэлж байна. Өрсөлдөгч нартайгаа сөргөлдөхөд бэлэн бай. Тэнэг байдал бүү гарга.


Өнөөдрийн зурхай /2014 оны 01-р сарын 28/  
Үзсэн: 1866 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй