Шууд Chart

Хоёр далайн шуурга Японы баруун-өмнөд зүгийг чиглэн ойртож байна

2018-08-21 13:06:54

Томоохон хэмжээний хоёр далайн шуурга Японы баруун-өмнөд зүгийг чиглэн ойртон ирж байгаа талаар тус улсын цаг уурын албанаас мэдээлсэн байна. “NHK” агентлагийн дамжуулснаар, тус далайн хүчтэй хоёр шуурга эргийн бүсэд ойрын өдрүүдэд их хэмжээний хохирол үзүүлж болзошгүй хэмээн анхааруулжээ.

Японы цаг уур орчны газрын удирдлагын төвөөс өгсөн мэдээллээр бол, орон нутгийн цагаар өглөөний 6 цагийн орчимд тус улсын Титизима арал болон бусад жижиг арлуудаас 550 км-ийн зайд “дугаар 19” бүхий ангиллын далай хүчтэй салхи ойртож ирээд байсан байна. Тус хүчтэй хар салхи арлын баруун-өмнөд зүгийг чиглэн 20 км цагийн хурдтайгаар ойртож байгаа талаар анхааруулжээ. Далайн шуурганы төв хэсэгт агаарын даралт 955 гектопаскаль байсан бол салхины хурд 144 км цаг хүртэл нэмэгдсэн хэмээн мэдээлэлдээ онцолсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, салхины хурд нь нэмэгдэж байгаа далайн хүчтэй хар салхи Японы Кюшю арал болон Амами арлуудын өмнөд хэсэгт маргааш өдөр гэхэд хүрч очих болно гэжээ. Харин “дугаар 20” бүхий ангиллын хоёр дахь далайн шуурга хойд болон баруун хойд хэсгийг чиглэн 15 км цагийн хурдтайгаар эргийн бүсийг чиглэн ойртож байгаа талаар мэдээлсэн аж. Хоёр дахь далайн хүчтэй хар салхины төв хэсэгт агаарын даралт 992 гектопаскаль бол салхины хурд нь 90 км цаг хүртэл ширүүссэн байна. Үүнтэй холбогдуулан эргийн бүсийн оршин суугчдыг анхаарал болгоомжоо дээшлүүлэн аюулгүй байдлаа хангахыг нутгийн эрх баригчид нь анхааруулаад байгаа юм.


Хоёр далайн шуурга Японы баруун-өмнөд зүгийг чиглэн ойртож байна  
Үзсэн: 1836 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй