Шууд Chart

Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна

2026-06-27 16:03:20

Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр "Хүрээ цам-Даншиг наадам 2026" арга хэмжээнд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна. Тодруулбал, тэмцээнд эрэгтэй 501, эмэгтэй 309 харваач оролцож, хоёр өдрийн турш Хана сурд 20 сум, Хасаа сурд 20 сум нийт 40 сум харван, нийлбэр дүнгээрээ шилдэг 10 байрын төлөө цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна.

Энэ жилийн тэмцээний онцлог нь өмнөх жилүүдээс оролцогчдын ур чадвар, цол зэрэглэл, өрсөлдөөний чансаа үлэмж өндөр байгаад оршиж байна. Тодруулбал, Монгол Улсын Дархан мэргэн цолтон гурав, Даяар дуурсах мэргэн гурав, Даян мэргэн тав, Улсын мэргэн 16, бусад улсын цолтой 44 харваач оролцож байна.

Үндэсний сурын харвааны шилдгүүд нэгэн дор хуран цугларч, уламжлалт өв соёлоо өвлөн тээхийн зэрэгцээ хурц хараа, цэц мэргэнээ сорин өрсөлдөж буй нь энэ жилийн "Хүрээ Цам–Даншиг" наадмын онцлох үйл явдлуудын нэг болж байна.


Даншиг наадамд 810 харваач цэц мэргэнээ сорьж байна  
Үзсэн: 69 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй